Тус ТермоТех ХХК нь анх 2003 онд албан ёсоор үүсэн байгуулагдаж Агааржуулагч, Хөргөх халаах тоног төхөөрөмж, Нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний 3 салбартай, 31 үндсэн орон тоо бүхий мэргэжлийн боловсон хүчин, инженер техникчдийн баг бүрдүүлэн ажиллаж улмаар салбартаа арвин туршлага хурмтлуулсан тэргүүлэгч компаний нэг болоод байна.

Манай компани нь:

  •  Эйр кодиционер /Air condtioner/
  • Агааржуулах салхивчийн систем /Air handling units/
  • Худалдаа нийтийн хоолны тоног төхөөрөмж /Food service equipments/
  • Хөргөх хөлдөөх камер /Frozen food processing equipments/
  • Агаарын дулаан хөшиг /Air curtain/
  • Тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн импорт, худалдаа, эдгээрийн угсралт, засвар, үйлчилгээний ажлыг эрхлэн явуулж байна.

Бид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Озоны давхрага болон хүний бие, байгаль орчинд хор нөлөөгүй, барилгын стандарт болон эрүүл ахуйд нийцсэн тоног төхөөрөмж нийлүүлж иргэд, хэрэглэгчдийг баталгаатай эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг эрхэмлэх ажилладаг юм.

Орчин үеийн барилга байгууламжийн дэвшилтэд технологи, ахуйн тансаг хэрэглээ, байгаль орчны дулаарал зэргээс үүдэн гарч буй манай улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүхий л төрлийн Агааржуулах салхивч, Эйр  кодишнийг эх орондоо нийлүүлж, угсарч суурилуулж, техникийн болоод угсралтын дараах зөвлгөөг өгч байна.

Мөн худалдаа нийтийн хоолны бүхий л төрлийн төхөөрөмжүүдийг ХБНГУ, БНХАУ-аас импортоор оруулж ирэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд бодитой хувь нэмэр оруулах, эрүүл ахуйн стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий гал тогоог бий болгох цогц шийдэл хийхийг зорин ажиллаж байна.

Мөн тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлж, угсарч суурилуулж өгч байна. /Эмнэлгийн хагалгаа, морг, лабораторын зориулалттай агааржуулах, хөргөх, халаах, чийгшүүлэх болон халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулж байна/