Бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна

Термо Тех нь 2003 оноос хойш хөргөлт халаалт агааржуулалт агаар сэлгэлт чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид БНСУ-н SAMSUNG, БНХАУ-н TCL болон ХБНГУ-н BITZER, Шведийн System-air, Frico брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. Арвин туршлагат, найрсаг хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Манай компани нь барилгын хөргөлт, халаалт, агааржуулалтын, инженерийн зураг төсөл тооцооллыг бүрэн гүйцэд хийж өгөх ба тохирох бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор санал болгож байна. Мөн бид агааржуулалт, салхивчийн төрөл бүрийн шугам хоолойг үйлдвэрлэж байна.

Манай компани барилгын болон ахуйн хөргөлт, халаалт, агааржуулалт чиглэлээрээ 16 жил ажилласан туршлагатай ба үүний дагуу Солонгосын Samsung(Самсунг) брендийн Эйр-Кондишн, Германы Bitzer(Битзер) брэндийн хөргөлтийн төхөөрөмж, Шведийн System-Air(Систем-Эйр) брэндийн агааржуулалт, салхивчийн төхөөрөмжүүд мөн Швед улсын Frico(Фрико) брэндийн халаалтын төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэй хамтардаг ба Хятадын улсын үйлдвэр TCL, ACT, Danfoss брэндүүдтэй хамтран ажиллаж та бүхний хүсэл шаардлагад нийцүүлэн ажлыг чанартай гүйтцэтгэн ажиллаж байна.

Бид Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу Озоны давхарга болон хүний бие, байгаль орчинд хор нөлөөгүй, барилгын стандарт болон эрүүл ахуйд нийцсэн тоног төхөөрөмж нийлүүлж, цар хүрээгээ байнгын нэмэгдүүлэн, хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагын ханган ажиллахыг эрхэмлэн ажилладаг.

Компаний боловсон хүчинг нэмэгдүүлж олон улсын стандартад нийцсэн шилдэг брэндүүдийг хэрэглэгчидэд нийлүүлж, үүнийг стандартын дагуу зураг төсөл гаргаж, стандартын дагуу чанартай угсарч гүйцэтгэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн брэнд болох нь бидний хэтийн зорилго юм.

Гүйцэтгэсэн ажлууд

Хамтрагч брэндүүд